Сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй Пулитцерын 2020 оны шагналыг “New York Times” сонин “Владимир Путины дэглэмийн дээрмийг илчилсэн нь” нийтлэлээрээ хүртжээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явагджээ. “New York Times” сонин Оросын эрх баригчдын хууль бус үйлдлийг шүүмжилсэн, "амь насаа эрсдэлд оруулсан, сонирхолтой нийтлэлүүдээрээ" “Олон улсын сэтгүүлзүй” төрөлд энэхүү шагналыг хүртлээ гэж Пулитцерийн шагналыг зохион байгуулагчид мэдэгджээ. Шагналыг Москвагийн захиалгаар Украины албан тушаалтны амийг хөнөөсөн, Болгарт бизнесмен Емельян Гебревийг хордуулсан, Ливи болон Төв Африкийн улсын зөрчилдөөн дэх Оросын ашиг сонирхол, Сири дэх эмнэлгүүд болон бусад иргэний объектуудыг Оросын агаарын хүчин бөмбөгдсөн зэрэг нийт найман нийтлэл болон бичлэгүүд авсан талаар BBC агентлаг мэдээлсэн байна.