Пүрэв гарагийн орой /2020.04.30/ Вашингтон дахь Кубын элчинй сайдын яамны байр руу үл таних этгээд гал нээжээ. Дуудлагын дагуу ирсэн цагдаагийнхан хэргийн газраас байлдааны буу барьсан эрийг баривчилсан байна. Элчин сайдын яамны ойролцоо сэжигтний бололтой жид машиныг олсон бөгөөд дотор нь Америкийн туг, цагаан маск олджээ. Вашигтон хотын цагдаагийн газрын төлөөлөгч Хью Кэрьюгийн мэдэгдсэнээр сэжигтэн Техас мужийн Обри хотын оршин суугч 42 настай Александер Аласо гэгч бөгөөд түүнийг аллага үйлдэхээр завдсан хэрэгт буруутгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажлыг Вашингтон хотын цагдаагийн газар болон Гадаадны төрийн төргүүн нарыг АНУ-д айлчлах үеэр аюулгүйн байдлыг хангадаг алба хамтран гүйцэтгэж байгаа аж. Одоогоор гэмт хэргийн сэдэл тодорхойгүй байна. Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел мөрдөн шалгах ажлын үр дүнг АНУ-ын эрх баригчдаас хүлээж байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаарджээ. АНУ дахь Кубын элчин сайдын яамны ажил 2015 онд хоёр орны дипломат харилцаа сэргэсний дара дахин нээгдсэн аж.