Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм.Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.
Витамин Д-г хэрхэн авах вэ?
- 1. Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
- 2. Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
- 3. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
Витамин Д-н дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд
- Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Өнгөт арьстан
- Өндөр настан. Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг бөгөөд дотоод орчинд ихэнх цагийг өнгөрөөдөг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.
- Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
- Ходоод гэдэсний тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.
Д витамины цусан дах хэмжээ
Витамин Д Илүүдэлтэй | 50< ng/ ml | 125< nmol/L |
Витамин Д Хангалттай | 20 -50 ng/ml | 50-100ng/ml |
Витамин Д Хангалтгүй | 12-20 ng/ml | 30-50nmol/L |
Витамин Д Дутагдалтай | <12 ng/ml | <30nmol/L |
Витамин Д дутагдсан үед хүүхдэд рахит өвчин үүсдэг
Рахит өвчний үед хүүхдэд дараах шинж тэмдэг илэрнэ.
- Шээс хурц үнэртэй болох
- Хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх
- Ясны бэхжих үйл явц алдагдаж, авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх, толгой томрох
- Ясны хэлбэр алдагдаж мурийх, бугуйн яс товойж бүдүүрэхсэх
- Булчин сулралын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох, мэлхий гэдэс үүсэх
- Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс хөл майга, Х хэлбэртэй болох
- Өсөлт нь хоцрох
- Булчин татвалзах
- Цочромтгой болох
- Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
Эрүүл монгол хүний өдөрт авах Д витамины хэмжээ
Нас | Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн тун /ОУН/ | Витамин Д урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун /ОУН/ |
0-6 сар /эхийн сүү/ | 400-800 | 1000 |
0-6 сар /нэмэлт тэжээл хэрэглэдэг/ | 0-800 | 1000 |
6-12 сартай | 400-800 | 1000 |
1-3 нас | 600-1000 | 2000 |
4-13 нас | 600-1000 | 2000 |
14-18 нас | 600-1000 | 2000 |
19-69 нас | 600-1500 | 2000 |
70< нас | 1000-2000 | 5000 |
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд | 600-1500 | 2000 |
Дараах тохиолдолд витамин Д уухыг хориглоно.
- Бөөрний архаг өвчтэй
- А витамин уусан бол 14 хоногийн хугацаанд уухгүй байх
- Цусан дах Д витамины хэмжээ их байгаа тохиолдолд
- Цусан дах кальцийн хэмжээ их байгаа үед
- Зуны улиралд буюу 6-9 сард уухгүй.
Иймд та цусан дахь витамин Д-гээ шалгуулсаны дараагаар эмчийн зөвлөсөн тунгаар витамин Д-гээ хэрэглээрэй !!!