Лхагва гарагт Нью-Йоркийн Бруклин дүүргийн оршуулгын газрын ойролцоох ачааны машинаас олон арван ялзарсан цогцос олджээ. Энэ тухай “New York Times” сонин мэдээлэв. Нью Йорк хот АНУ-д тархаж буй Covid-19-ын тархалтын голомт болоод байгаа юм. Өдөрт эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо буурч байгаа ч нас баралтын тоо айдас төрүүлэхээр байна. Ойролцоох байшингийн олон оршин суугчид автомашинаас эвгүй үнэр үнэртэж байна гэсэн гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн газарт очсон цагдаа нар дотор нь олон арван цогцос бүхий хэд хэдэн ачааны машин олжээ. Сонинд бичсэнээр ачааны машинаас олдсон цогцсуудын хэд нь коронавирусын улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй аж. Нэгэн албан тушаалтны тус сонинд ярихдаа оршуулгын газар хөлдөөгч нь ажиллахаа больсны улмаас цогцсуудыг ачааны машинд хадгалдаг байсан гэжээ. Цагдаагийнхан хэргийг шалгаж байна. Тус хотын нэгэн буяны байгууллагын эзэн Дмитрий Лисовецкийн “TASS” агентлагт мэдээлснээр бол коронавирусын тахал нь зөвхөн эрүүл мэндийн тогтолцоонд төдийгүй буяны үйлчилгээний салбарын хувьд ч хүч чадлын сорилт болжээ. Корнавирусийн улмаас нас барсан тохиолдол асар өндөр байгаа тул авс ховор барааны тоонд орж, чандарлахад нэг сар хүлээх болоод байгаа аж.