Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээллийн санд АНУ-ын Нью Йорк хотын амьтны хүрээлэнд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, зарим нэг халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Арслан, баруудыг тусгаарлаж, дээж авахад барнаас SARS-CoV-2 болон COVID-19 эерэг гарч батлагдсан.
Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтад аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар амьтны хүрээлэнгээс ямар ч амьтанд SARS-CoV-2 болон COVID-19 сэжигтэй тохиолдол гараагүй байна.
Мөн 2020 оны 4-р сарын 22-ны өдөр тус хотын 2 өрхийн хоёр муур найтаах, эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн, нүдний булчирхайн ялгадас амьсгалын замаас дээж авч амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд SARS-CoV-2/ COVID-19 эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.