Өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд шинэ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан нүүрсний тээврийг түр зогсоогоод байсан юм. Тэгвэл энэ сарын 23-наас Гашуунсухайт боомт, өнөөдрөөс Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.
Сайн мэдээ... Өнөөдөр өглөө 8:00 цагаас Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. pic.twitter.com/6YQzzmrPcg
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) March 30, 2020