БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд зориулж, эмнэлгийн зориулалттай N95 амны хаалт 5,000 ширхэг, мэс заслын зориулалттай нэг удаагийн амны хаалт 5,000 ширхэг, комбинзон 1000 ширхэг, PCR-ын иж бүрэн урвалж, оношлуур 5000 ширхэгийг тус тус хандивласаныг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хүлээн авлаа. Энэхүү хандивын эд зүйлсийг тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчиддаа яаралтай хүргүүлэх аж.