БНХАУ-ын дарга Си Жиньпин COVID-19 өвчнийг намжаах талаар өчигдөр болсон “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний видео хуралд оролцох үеэрээ Хятад улс дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад хувь нэмэр оруулна гэдгээ мэдэгджээ. Мөн тэрбээр Хятад улс эмийн түүхий эд, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тахлаас сэргийлэх бараа материалыг олон улсын зах зээлд нийлүүлэхэд онцгойлон анхаарна гэсэн байна. Түүнчлэн төсөв, мөнгөний идэвхтэй, хүчтэй бодлогоо цаашид үргэлжлүүлж, зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх, бизнесийн орчныг сайжруулан, импорт, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлнэ хэмээжээ.