Монгол Улсын Засгийн газар коронавирусийн хөл хорионы үед эдийн засгийг дэмжих чиглэлээр хуралдаж байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15.00 цагаас ард иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдэгдэл хийх аж.
МҮХАҮТ-аас хийсэн судалгаанд "коронавирусийн улмаас аж ахуйн нэгжүүдийн 33 хувь нь ажлын байраа цомхотгосон. Цаашид төр засаг дорвитой анхаарахгүй, асуудал нэмж хүндэрсээр байвал 260 мянган хүн ажилгүй болж, 20 мянган компани үүд хаалгаа барих эрсдэлтэй" хэмээн дүгнэсэн юм.