Бразилд усархаг борооны улмаас гол мөрөн үерлэн эргээсээ хальж олон хүний амь нас хохироогоод байгаа аж. Өнөөдрийн байдлаар нас барсан хүний тоо 63 хүрсэн тухай Бразилын Аврах албанаас мэдээлжээ. Гамшиг болсон Минас-Жерайс мужид онц байдал зарласан байна. 30 гаруй оршин суугч орон гэрээсээ дайжихад хүрчээ. Мужийн амбан захирагчийн хэлснээр хохирлын хэмжээ 125 сая доллар болсон аж.