Даваа гарагт /2020.01.27/ Афганистаны Газни мужид “Ariana Afghan Airlines” компанийн агаарын зорчигч тээврийн онгоц сүйрсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Гэтэл Афганистаны Иргэний агаарын тээврийн газар ч тус онгоцыг зорчигч тээврийн онгоц биш гэж мэдэгджээ. Сүйрсэн онгоц АНУ-ын цэргийн онгоц байсан гэж “Талибаны” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч өнөөдөр мэдэгдэв. Сүйрлийн хариуцлагыг тус хөдөлгөөн хүлээж байгаа юм байна. Уг мэдэллийг АНУ-ын нисэх хүчнийхэн баталжээ. "Bombardier E-11A онгоц Газни мужид сүйрсэн. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Гэхдээ онгоцыг буудаж сөнөөсөн гэх шинж тэмдэг олдоогүй" гэж дахь Афганистан дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгч Сонни Лежет мэдэгджээ.