Үүрэн холбооны тав дахь үе “5G”-г улс орондоо нэвтрүүлэхдээ “Huawei” компанийг оролцуулах нь үндэсний аюулгүй байдалд маш том аюул учруулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд анхааруулжээ. “The Sunday Times” сонин мэдээлснээр Трамп энэ тухайгаа Жонсонтой 1-р сарын 24-нд утсаар ярихдаа хэлжээ. АНУ-ын төрийн тэргүүн Их Британид “5G” сүлжээг хөгжүүлэхэд хамтарсан төсөл гаргахыг Ерөнхий сайдад санал болгожээ. Гэвч Их Британийн эрх баригчпын үзэж буйгаар энэ нь хэтэрхий их хугацаа авах аж. Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ерөнхий сайдын удирдлага дор хуралдаан явуулсныхаа дараа Үндэсний харилцаа холбооны системд “Huawei”-д хязгаарлагдмал байдлаар нэвтрэх эрх олгохыг зөвшөөрсөн тухай “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Их Британийн засгийн газар эцсийн шийдвэрээ энэ сарын 28-нд албан ёсоор зарлах гэнэ.