Өнгөрсөн Ням гарагт Багдад дахь АНУ-ын элчин сайдын яамны ойр орчим нутаг дэвсгэр пуужингийн цохилтод өртсөн тухай Иракийн зэвсэгт хүчин мэдээлснийг Interfax уламжлав. “Катюша” загварын таван пуужин “ногоон бүсэд” цохилт өглөө. Хүний амь эрсдээгүй банйа" гэж мэдээлэлд дурджээ. Багдадын “ногоон бүсэд” барууны хэд хэдэн орны элчин сайдын яам, төр засгийн байгууллагууд, түүний дотор Иракийн парламент, Ерөнхий сайдын кабинет, тэргүүлэгчид байрладаг аж. Хүний амь эрсдээгүй ч барилга байшингийн эвдрэл нэлээд гарсан гэнэ.