Боливын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес Засгийн газраа огцруулж, ойрын хугацаанд сайд нарын шинэ танхим бүрдүүлэхээ мэдэгджээ. Энэ тухай Боливын RTR суваг мэдээлэв. “Ерөнхийлөгч Жанин Аньес сайд нарын танхимыг огцруулах хүсэлт гаргажээ. Засаглалынхаа эхэнд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд засгийн газрыг аль болох богино хугацаанд батална гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдэв "гэж тус мэдээнд дурджээ. Өнгөрсөн оны 10-р сард болсон сонгуулийн үеэр олон тооны зөрчил гарсан тухай Карлос Меса тэргүүтэй сөрөг хүчин мэдэгдсэний дараа Ерөнхийлөгч Эво Моралес цэргийнхний шахалтаар албан тушаалаасаа огцорч, улсаа орхин гарсан юм. Үүний дараа Боливын дээд удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Үндсэн хуулийн дагуу эрх мэдэл парламентын дэд дарга Аньест шилжсэн билээ. Шинэ эрх баригчид ерөнхийлөгчийн сонгууль зарласан ч Моралесыг нэр дэвшигчээр оролцохыг хориглосон байна. Ерөнхийлөгч асан тэрбээр Аргентинд байгаа бөгөөд тэндээсээ сонгуулийн компанит ажлаа явуулсаар байгаа аж. Боливын Сонгуулийн дээд шүүх ирэх 5-р сарын 3-нд бүх нийтийн сонгуулийг товложээ.