“Boeing” компани пэлхийн хамгийн том онгоц гэгдэх “777Х” загварын анхны туршилтын нислэгийг хийжээ. Туршилтын нислэгийг цаг агаарын таагүй нөхцөл буюу хүчтэй салхины улмаас хоёр удаа хойшлуулж байж ийнхүү гүйцэтгэжээ. Онгоц Эверетт хотын нисэх буудлаас хөөрч хэдэн цагийн дараа Сиэттл хотод амжилттай газардсан байна. Онгоцыг энэ онд ашиглалтад оруулах байсан ч техникийн зарим асуудлаас болж хойшилсон байна. 252 футийн урттай уг онгоцыг 2021 онд Арабын Нэгдсэн Эмират улсын агаарын нислэгт ашиглах гэнэ. Шинэ загвар “Boeing” компанийн амжилттай борлуулсан “777 mini” загварын том хувилбар аж.