Монгол Улсын анхны таван одтой “Улаанбаатар зочид буудал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Балдорж овогтой Номинтүшигийг томиллоо.
Б.Номинтүшиг нь 2015 онд Британийн Эксетерийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн, англи, орос, хятад хэлтэй. Зочид буудал, үйлчилгээний салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2018 оноос Монгол Улсын анхны таван одтой “Улаанбаатар” зочид буудлын ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Мөн 2016 оноос “Монгол ньюс” группийн дэд захирлаар, 2018 оноос “Балдорж сан”-гийн тэргүүнээр тус тус ажиллаж байна.