Шинэ оны анхны дугаартаа бид он солигдох мөчид болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэдэг. Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд 453 хүүхэд мэндэлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлэв. Тэдний 250 гаруй нь орон нутгийнх аж.
Түүнчлэн дээрх хугацаанд зам, тээврийн ослоор нэг, хөлдсөн хоёр, архины болон бусад хордлогын улмаас зургаан хүн нас баржээ. Улсын эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 9945 хүн үйлчлүүлсний дотор яаралтай мэс засал, түлэнхий, архи, хоолны хордлогын тусламж, үйлчилгээг иргэд түлхүү авчээ. Түргэн тусламжийн төвийн дуудлагын тоо баярын өдрүүдэд 4500 орчим болж, 29, 30-ныг бодвол 800 орчмоор нэмэгдсэн байна.
Бэлтгэсэн: О.Бат