“МОНГОЛ НЬЮС”-ИЙН ШИНЭ ЖИЛ
“Монгол ньюс”-ийн хамт олон жил бүрийн ололт амжилт, баяр бахдалаа хуваалцдаг шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Дасал болсон “Улаанбаатар” ресторандаа, хэвшил болсон уламжлалаараа оны шилдгүүдээ тодруулж, азтануудаа шалгаруулан, ахмадуудаа хүндэтгэн, залуустаа сургамж хайрлаж, нэгэн үдшийг баяр хөөртэй өнгөрүүлэв. “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг “Халуун ам бүлээрээ цугларч, энэ баярт өдөр өнгөрсөн оны ололт амжилтаа алдаршуулж, ирэх жилийнхээ өнгө төрхийг тодорхойлдог уламжлалтай. Шинэ оны босго давахын өмнө манай хамт олон оны шилдэг сониноор шалгарлаа. Мөн шинэ залуу сэтгүүлчдээр “цус сэлбэсэн” тул цаашид улам амжилт гаргана хэмээн итгэж байна. Ирээдүйд илүү ихийг бүтээн туурвихыг хүсэн ерөөе. Мөн бидний гэр бүлд зургаан хүүхэд бүл нэмэн мэндэлжээ” хэмээн арга хэмжээг нээх үеэрээ онцолсон юм.
...“Өнөөдөр” сониноос Монгол Улсын 13 Соёлын гавьяат зүтгэлтэн төрөн гарсан. Энэ үдэш тэдний төлөөлөл И.Рэнчинханд, Б.Пүрэвдаш, Г.Цэдэн-Иш, Д.Дорждулам, О.Эрдэнэ нар хүрэлцэн ирж, дахин олон жил энэ баярыг хамтдаа тэмдэглэхийг ерөөлөө...
“Өнөөдөр” сонины энэ оны шилдэг бичлэгийн шагналтнаар Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч Р.Оюунжаргал, О.Бат-Ундрах нар тодорлоо. Р.Оюунжаргал “Түргэн тусламж нь хэдий болтол нохойд барьдаг мод шиг байх вэ”, “Монголд хувь хүний нууц гэж бий юү”, “Монголчууд хуримлаж чадахаа больжээ” зэрэг шилдэг нийтлэлийг 2019 онд бичсэн юм. О.Бат-Ундрахын хувьд “Алдаатай сурах бичгүүдийг дахин хэвлэхэд тэрбум тэрбумыг цацжээ”, “Хүнд жинтэй хүндэдсэн агуулгатай сурах бичгүүд”, “Цөм өшиглөвөл таарсан цөм хөтөлбөр” хэмээх 20 цуврал нийтлэл туурвиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн асуудлыг албаныхан эргэн харж, шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Шилдэг бичлэгийн шагналтан
Р.ОЮУНЖАРГАЛ
О.БАТ-УНДРАХ
“Өнөөдөр” сонины 2019 оны “Шилдэг алба”-аар бага хүчээр их ажлыг амжуулдаг Дизайнерын алба шалгарсан бол “Шилдэг албаны дарга”-аар Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга Ч.Мөнхзул тодорлоо. Ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналыг Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сэтгүүлч Д.Мягмаржаргал хүртэв. Гэрэл зураг, дизайнерын албаны шилдгээр Ц.Баасанжаргал шалгарсан. Мөн тодорхой хугацаанд орхигдсон Ерөнхий менежерийн нэрэмжит шилдэг гарчгийн шагналтныг энэ жил тодруулж, “Өглөө жороо, орой хашин” гарчгаар Ж.Эрдэнэцэцэг, “Тусгай сангийн тусдаа менежмент”-ээр Т.Энхбат нар хүртэв.
“Монгол ньюс” хэмээх том айлын бүрэлдэхүүнд олон салбар, нэгж харьяалагддаг. Англи хэлээрх Монголын анхны сонин “The UB Post”-ын оны шилдэг ажилтнаар Б.Дөлгөөн, Unuudur.mn сайтын шилдгээр Б.Алтангэрэл,
Олон нийттэй харилцах албаны шилдэг ажилтнаар Ж.Бурмаа, Хэвлэх үйлдвэрийн шилдэг ажилтнаар А.Лхагвасүрэн тодров. Мөн Санхүү, аж ахуйн албаны шилдгээр Д.Бямбасүрэн, “Монгол ньюс дюти фрий” компанийн шилдгээр Д.Анхтуяа, “Монгол ньюс хөтөч” компанийн шилдэг ажилтнаар Б.Золзаяа шалгарлаа.
“Өнөөдөр” сониноос Монгол Улсын 13 Соёлын гавьяат зүтгэлтэн төрөн гарсан. Энэ үдэш тэдний төлөөлөл И.Рэнчинханд, Б.Пүрэвдаш, Г.Цэдэн-Иш, Д.Дорждулам, О.Эрдэнэ нар хүрэлцэн ирж, дахин олон жил энэ баярыг хамтдаа тэмдэглэхийг ерөөлөө.
Манай хамт олны хувьд амжилт бүтээл дүүрэн нэгэн он улирч байна. Ирэх жил бид илүү шинэлэг, чанартай нийтлэл хүргэх болно.