Сэтгүүл зүйн салбарынхан улирч буй оны амжилт бүтээлээ дүгнэн, шилдгүүдээ тодруулсан “Ган үзэг-2019” наадам өнгөрсөн бямба гарагт боллоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын үеэр шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлүүдийг шалгаруулсан юм. “Өнөөдөр” сонин 2019 оны шилдгээр тодорлоо. Мөн “Монгол ньюс” группийн бүрэлдэхүүнд багтдаг “25 дугаар суваг” энэ оны шилдэг телевизээр шалгарав. Үүнээс гадна livetv.mn шилдэг мэдээллийн сайт, “Гэрэг” шилдэг сэтгүүл боллоо.
Бэлтгэсэн: М.Оч