Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan motors” компани хөдөлгүүрт нь гал гарах эрсдэлтэй гэх шалтгаанаар АНУ-ын зах зээлээс 394 мянган тээврийн хэрэгслийг эргүүлэн татах болсон тухай энэ сарын 8-нд Хойд Америкийн авто замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын албанаас (NHT¬SA) мэдээлжээ. Тус компанийн 2016-2018 онд үйлдвэрлэсэн “Maxima”, 2017-2019 оны “Infiniti QX60”, “Pathfinder SUVs”, 2015-2018 оны “Mu¬rano SUVs” зэрэг машины тоормосны шингэн алдагдвал хөдөлгүүрт гал гаргах магадлалтай хэмээн үзсэн аж. Тэгвэл эргүүлэн татахаар болсон автомашинуудыг ирэх сараас “Nissan dealer” болон “Infinity машины борлуулалтын цэгээр дамжуулж, үнэ төлбөргүйгээр засвар, үйлчилгээнд хамруулж болохыг “Nissan mo¬tors” компанийнхан дуулгасан байна. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани дээрхтэй ижил буюу тоормосод нь доголдол гарсан гэсэн шалтгаанаар 2016 болон өнгөрсөн онд нийтдээ 2.7 сая орчим автомашиныг зах зээлээс эргүүлэн татжээ.
Бэлтгэсэн: Т.Даваа