өхцөл бүрдүүлэхийг зөвшөөрвөл АНУ-ын зенитийн пуужингийн “Patriot” цогцолборыг худалдан авахад бэлэн байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт мэдээлснээ гэж Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоан уламжлав. “Бид Оросын пуужингийн “С-400” систем болон Америкийн тав дахь үеийн сөнөөгч “F-35” онгоцтой холбоотой асуудлын хүрээнд үүссэн санал зөрөлдөөнийг даван туулж чадна. Хэрэв ашигтай санал тавибал “Patriot”-ыг худалдан авах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Д.Трампт хэллээ” гэж Эрдоан тэмдэглэсэн байна.
2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зенитийн пуужингийн “С- 400” системийг Туркт нийлүүлэх гэрээ байгуулснаа ОХУ 2017 оны есдүгээр сард мэдэгдсэн билээ. Уг цогцолборыг өнгөрсөн долдугаар сарын 12-ноос нийлүүлж эхэлсэн. Турк улсыг “С-400” цогцолборыг худалдан авсныг АНУ болон НАТО идэвхтэй эсэргүүцэж байгаа юм.