Далайн “Данас” хар салхийг дагаж, Японы баруун өмнөд нутгийг хамарсан усархаг бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас 14 нислэгийг цуцалж, тус бүс нутгийн 110 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх болжээ. Мөн 245 мянга орчим хүнд нүүхийг зөвлөсөн тухай NHK телевиз мэдээллээ.
Тухайлбал, Хирошима мужийн хэд хэдэн дүүрэгт нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ. Тэнд тус улсад зарладаг аюулын таван түвшний дөрөвдүгээрхийг зарласан байна. Энэ нь яаралтай нүүх шаардлагатайг илтгэдэг аж. Үүний сацуу Фүкүока мужийн Күрүме хотын 245 орчим оршин суугчийг нүүхэд бэлтгэхийг зөвлөжээ. Үргэлжилсэн, усархаг борооны улмаас үер буух, гол, мөрний ус эргээсээ халих эрсдэл өндөр байна.