Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад эбола вирусийн халдвар газар авсан тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд онц байдал зарласныг тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэв. Тус улсын хилийг хаах хэрэгтэй гэж ДЭМБ онцлон тэмдэглээд, тус бүс нутгаас гадагш уг вирус тархах эрсдэл тийм ч өндөр бус болохыг тодруулжээ.
Энэ долоо хоногт нэг сая гаруй оршин суугчтай Гома хотод халдварын эхний тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд эбола вирус илэрснийг зарласны дараа байгуулагдсан Олон улсын онц байдлын асуудал хариуцсан хорооны дөрөв дэх хуралдааны үеэр Тедрос Адханом Гебрейесус дээрх мэдэгдлийг хийжээ. Африкийн баруун бүс нутагт эл вирус урьд нь дэгдэхдээ 11 мянга гаруй хүний аминд хүрсэн аж. Тэр үед аюулын хамгийн өндөр буюу гуравдугаар түвшин зарлаж, ДЭМБ-ыг нэн даруй, өргөн хүрээтэй дайчилгаа явуулахад хүргэсэн байна. НҮБ ч байдал ноцтой болсныг хүлээн зөвшөөрч, нэмэлт арга хэмжээ болгон хүмүүнлэгийн үлэмж хэмжээний тусламж хүргэсэн гэнэ.