Францын нийслэл хотын орлогч дарга Эммануэль Грегуар “Parisien” сонинд өгсөн ярилцлагадаа “Аялал жуулчлалын улмаас парисчуудын тав тух алдагдахад хүрсэн учраас хотын төвийн тодорхой хэсгүүдэд жуулчны автобус явуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр аялагчдын танхайрал, бүдүүлэг байдлын горыг дахин амсахгүй” гэж дурджээ. Тэгэхээр жуулчид тус хотын төвд хүрэхийн тулд нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүйг тэрбээр онцолжээ.