Сүүлийн өдрүүдэд Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралтай холбоотой мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод сошиал орчинд тархаад буй. Бид энэ тухай мэдээллийг олон талт эх сурвалжаас баталгаажуулсан ба эх сурвалжуудын мэдээлснээр Д.Эрдэнэбилэгийг О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж. Манай редакци баримт дээр тулгуурласны үндсэн дээр үндсэн үүргийнхээ дагуу мэдээлсэн болно.