Австрийн улс төр дэд канцлер Штрахтай холбоотой дүрс бичлэгийн шуугианаас болж хямралд орохдоо тулаад байна. Тус бичлэг дээр Хайнц-Кристиан Штрахе нэгэн орос хэлтэй эмэгтэйтэй 2017 оны парламентын сонгуульд дэмжлэг үзүүлсний төлөө улсын барилгын гэрээний материалд нэвтрэх боломж олгох амлалтын тухай ярьжээ. Хожим дэд канцлер дүрс бичлэг дээрх эмэгтэйг Латви улсын иргэн байсан бөгөөд түүнтэй ямар нэгэн тохиролцоо хийгээгүй гэж мэдэгдсэн билээ. Эл шуугианы дараа Дэд канцлер албан тушаалаа өгч араас нь Дотоод хэргийн сайд ч огцорсон юм. Түүний дараа Австрийн Эрх чөлөөний намын төлөөний сайд нар Засгийн газраас гарч буйгаа зарлан албан тушаалуудаа өгсөн байна. Тэр өдөртөө тус улсын канцлер Себастьян Курц орны сайдуудын нэрсийг Ерөнхийлөгч Александер ван дер Белленд танилцуулна гэдгээ мэдэгджээ. Харин өчигдөр буюу лхагва гарагт (2019.05.23) шилжилтийн засгийн газрын ажлын үеэр яамдын сайдын албан тушаалыг хариуцах шинжээчдийн жагсаалтыг баталсан байна.