"АПУ"-гийн гэх тодотголтой, УИХ-ын гишүүн асан Гаваагийн Батхүү Төрийн ордонд өнөөдөр нэг цаг орчмын өмнө нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Яг одоо Төрийн ордонд Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж байна. Одоогоор нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар явж байгаад гэнэт ухаан алдаж, ордны хоёр давхрын шат руу унасан гэх мэдээлэл байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 14 хоногт гарна.