Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Сенатын тагнуулын хороо Ерөнхийлөгч Дональд Трампын хүүг шүүхэд дуудан байцах шийдвэр гаргасан билээ. Эл шийдвэрийг хүү Дональд Трамп Москвад “Trump Tower” цамхаг барих асуудлаар хийсэн мэдэгдлийн дараа гарсан юм. 2017 онд хүү Дональд Трамп “Trump Tower” төсөлтэй өнгөцхөн танилцсан гэж ярьжээ. Ингэхдээ тэрээр эцгийгээ ерөнхийлөгч болсны дараа ч уг төсөл руу чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар байсан аж. Харин өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Дональд Трамп хаалттай байцаалт өгөх тэл дээр Сенатын тагнуулын хороотой тохиролцжээ. “The New York Times” сонины мэдээлж буйгаар бол Ерөнхийлөгчийн хүүг ойрын өдрүүдэд Сенатын тагнуулын хорооны гишүүд эхэлж байцаах гэнэ. Эл хорооны гишүүдийн олонх нь Бүгд найрамдахчууд аж. Өөрөөр хэлбэл байцаагдах гэж буй этгээдийг эцгийн талынх гэсэн үг. Америкийн удирдагчийн хүүд асуулт тавих хугацаа хязгаарлагдмал байх аж.