МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд өнөөдөр "Улс төрчдийн гарын бэлэг" нэртэй сонирхолтой үзэсгэлэн нээлээ. МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд гарч буй энэхүү үзэсгэлэн маргааш 16:00 цаг хүртэл нийтийн хүртээл болох аж. Оюутнууд УИХ-ын гишүүдийн сонгогч, тойргийнхондоо өгч байсан бэлэг дурсгалын зүйлс, аяга таваг, шанага, зурагт хуудас, гурил, будаа зэрэг олон зүйлсийг авчирчээ.