Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Энэтхэг-Монголын хамтарсан газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн талаар Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён О.П. Мийна мэдээлэл хийж байна.