Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн долоо хоног-2019” арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Инновацийн долоо хоногийн хүрээнд олон арга хэмжээ болж байна. Тухайлбал, өнөөдөр МҮХАҮТ-ын Их Танхимд “Инновацийн үзэсгэлэн” эхэллээ.
Өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд 43 аж ахуйн нэгж, байгууллагууд сүүлийн үеийн техник технологи бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулж байна. Инновацилаг бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах, гарааны бизнесийн талаар зөвлөгөө мэдээлэл авах иргэдэд тус үзэсгэлэн нээлттэй юм.