ОХУ-ын Ульяновск мужийн орон нутгийн төлөөлөгчдийн хурлын 40 гишүүн 2018 онд хөрөнгө оруулгын мэдээллээ худал мэдүүлсэн учраас тэдний эрх мэдлийг нь хязгаарлажээ.
Тухайлбал, тус мужийн прокурорын байгууллагын мэдээлснээр, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан 40 гишүүний эрх мэдлийг прокурорын байгууллагын шаардлагын дагуу хязгаарласан байна. Түүнчлэн, 2018 онд хөрөнгийнхөө талаар дутуу эсвэл бүрэн гүйцэд мэдээлээгүй 1000 гаруй тохиолдол гарчээ.
Ийнхүү прокурорын байгууллагын шаардлагаар таван албан тушаалтныг итгэл алдагдуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.