Нийтлэл 70
Өөрийн үндсэн хоёр битигийн тухай өгүүлэхийн өмнө тэдний гарал үүслийн тухай өгүүлэх нь зөв болов уу. Ингээд авиат бичгийн дэлхийн түүхийг сөхөцгөөе!
Финики бичиг нь хүмүүн төрлөхтний түүхэнд ул мөрөө үлдээсэн хамгийн эртний авиат систем бүхий бичиг болно. Уг бичиг нь НТӨ XV зуунд үүсжээ. Финики үсэг нь өнө цагийн олон бичиг тэмдэгтийн их өвөг нь болно. Финики бичиг нь гийгүүлэгч ултай болно. Үгийг гийгүүлэгч үсгээр бичдэг байв. Финики бичээс:
Финики бичиг нь НТӨ XV зуунд буюу одоогоос 3500 орчим жилийн өмнө үүсжээ. Египт буюу Газар дундын тэнгис хавийн улсуудаас үүсжээ.
Финики тэмдэгт (үсэг)
Финики бичгээс арамей, грек бичиг үүсжээ.
Арамей бичиг НТӨ X зуун
Арамей бичиг нь брахам, руни бичгийн ул (үндэс) буюу аав бичиг болно. Арамей бичгийг эртний Египтийн финикс бичгээс гаралтай гэж эрдэмтэд үздэг юм байна. Арамей бичиг нь гийгүүлэгч ултай буюу гийгүүлэгчээр дууддаг бичиг байжээ. Уг бичиг НТӨ X зуунаас үүссэн гэж үздэг юм байна.
Арамей үсгийг өөрийн хүн бичигтэй харьцуулахад
эдгээр арамей үсгүүд нь адил байна. О, Р, Т, З, С, Н үсгүүд нь манай
үсэгтэй бичлэг дуудлага ижил байна. Манай хүн бичиг 3000 жилийн өмнө үүссэн арамей бичгээс үүдэлтэй гэдгийн учрыг мануус үүгээр давхар баталж чадав. Хүн бичгийн талаар доор өгүүлэх болно.
Арамей бичгийн тархалтын үе.
Арамей бичгийн тархалтын үе нь арамей хэл бичиг НТӨ VIII зуунаас Ойрхи Дорнодын улс хоорондын харилцааны бичиг, Ахеменидын (НТӨ 705-330 он) байлдан дагуулалтын үеэс Персийн эзэнт гүрний хэл бичиг болжээ. Арамей тэмдэгтийн давуу тал нь бичлэг хялбар. Умард Африк, Умард Европ болон Азийн олон үндэстэний бичгийн суурь нь болж байв. Арамей тэмдэгтээс араб, еврейн тэмдэгт, Энэтхэгийн брахми, девангари мөн Төв Азид Хүн үндэстэний тэмдэгт үүсжээ.
Энэтхэг
Энэтхэгт олдсон хамгийн эртний түүхэн бичиг нь НТӨ III зууны Ашоки-ийн бичээс болно. Түүнд арамей, грек, кхаротхи болон брамхи бичиг хэрэглэжээ. Арамей бичиг Гандхарт НТӨ VI зууны сүүлээр бий болжээ, грек бичиг нь Александрын аян дайны үр дүнд уг газар очжээ. Энэтхэгийн өөрийн Кхароштхи бичиг нь арамей бичгийн ултай бөгөөд НТӨ V-IV зуунд үүсжээ. Брахми бичиг нь Кхароштхи бичгийн системтэй болно. Манай нутаг дэвсгэрээс олдсон брахми бичгийн тухай доор өгүүлэх болно.
Канхери агуунаас олдсон брахми бичиг.
Руны
Руны нь эртний германчуудын бичиг бөгөөд I-II зуунаас XII зуун хүртэл орчин үеийн Дани, Швед, Норвеги нутаг дэвсгэр дээр, X-XIII зуун хүртэл Исланд, Гренландад хэрэглэгдэж байжээ. Энэ талаар хадан, ясан, төмрөн болон модон бичээсүүд уг газар нутгаас олджээ.
Загалмайтны шашин Европ тивийг бүрхэснээр Руны бичиг латын бичгээр аажим солигдон мартагдав. Руны гэдэг нь “нууцлаг” гэсэн утгатай эртний герман үг болно. Руны бичиг гэж тэд эртний бичгээ хожим нэрлэжээ. Тухайн үедээ ямар нэртэй байсныг мэдэх хүн энэ өдгөө алга. Руны нь дотроо нэлээн хэдэн төрөл байжээ.
Руны тэмдэгт
Умард Европын Руни тэмдэгт болон манай Хүн тэмдэгтэнд адил бичлэгтэй үсэг цөөхөнгүй байгаа боловч авиа нь өөр байна.
-энэ үсэг Руны бичигт О, Хүн бичигт эб, бэ.
-энэ үсэг Руны бичигт И, Хүн бичигт эс, сэ.
-энэ үсэг Руны бичигт Л, Хүн бичигт И, Ы гэх мэт ижил бичлэгтэй боловч дуудлага өөр байна. Харин
буюу Хүн бичигт аа, ээ ойролцоо дуудлагатай байна. Дүгнэлт: одоогоос хоёр мянган жилийн өмнө улс орон арамей бичгийн системийг сайн билирсэн тул үндэстнийнхээ хэлний мөн чанарт тохируулан засан авч байжээ. Руны бичиг гэдэг нь зөвхөн Европын умард хэсэгт байгаа ийм бичээсийг хэлнэ.
Хүн бичиг
Монгол улсын нутаг дэвсгэр дээр орших Түрэг төр, Уйгур төрийн бичиг нь Хүн бичиг болно. Энэ тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д: “Тэдний үсэг бичиг нь ху луугаа адилавтар” гээн бичигджээ.
Хүн гүрэн бичиг хэргэлж байсан тухай баримтыг “Түүхэн тэмдэглэл”-ийн Хүннүгий шастир дээр Сыма Цяни бичин үлдээжээ. Хүннү төрийн шанью Хан төрийн хуандитай модон самбар дээр бичсэн бичгээр харьцдаг тухай, Хан төрийн гүнжийг дагаж ирсэн тайган хүннү нарт хүн малын тоог хэрхэн зөв хөтлөх тухай зааж сургасан баримтууд уг номонд орсон тухай дийлэнх уншигч нар мэднэ. Ийм том, 24 овогтонтой Хүн гүрнийг бичиг үсэггүй удирдах гэж үгүй нь манууст ойлгомжтой.
Хүн гүрэн НТӨ III-II зуун
Бичиг үсэг заавал байх ёстой. Дунд орны ханз хүн нарт таарахгүй. Учир нь дунд орны хэлний мөн чанар нь хөг, хүн нарынх хос суваг. Ингээд Дунд орны эх сурвалжинд байгаа Хүн гүрний бичиг үсэгтэй холбоотой ханз үсгийг Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ хамт олон дахин нарийн нягтлав. Амжилт гарав!!!
Хен куан гэдэг хүний бичсэн “Давс төмрийн өгүүлэл” нь хүн монгол хэлрүү хөрвүүлэгдээгүй болно. Уг бичиг нь Хан төрийн үед давс, төмрийн монополь татварыг хэрхэн оновчтой шийдэх талаар хүмүүсийн санал бодлыг тусгасан тэмдэглэл ном болно. Уг номонд “Хүннү нар хэдүгээр ёс журамын бичиг үгүй боловч, яс сийлж мод эвхэнэ, ёслолын хувцас өмсөж олон түшмэл нь харилцан тэмдэглэнэ” гэжээ. Уг өгүүлбэрийг задлан тайлбарлая! “Хүннү нар хэдүгээр ёс журмын бичиг үгүй боловч…” гэдэг санаа нь Хан төрийн зүгээс Хүн нар өөрсдийнх нь шиг дүрс бичиггүй байжээ гэдгийг хэлж байна. Ёс журмын бичин гэдэг нь Хан төрийн ханз бичиг болно. Хүннү нар өөрсдөөс нь өөр бичигтэй гэдгийг уг өгүүлбэр хоёргүй санаагаар баталж байна. Дараагийн хэсэг нь “...яс сийлж мод эвхэнэ” гэдэг нь хүн нар эвхдэг модон номтой байжээ гэдгийг хоёргүй ухаанаар баталж байна. Дараагийн хэсэг нь “...ёслолын хувцас өмсөж олон түшмэл нь харилцан тэмдэглэнэ” гэдэг нь төрийн ажил ямар протоколоор явдаг байсныг өгүүлж байна. Хүн (Хүннү нар) бичигтэй байжээ.
Цаас нь НТ 105 онд Цай Лун гэдэг дунд орны хүн бүтээжээ. Цаас IV зуунд хулсан самбарыг цаас бүрэн оролжээ. Иймд Хүн, Сянби төрийн үед гол бичгийн дэвсгэр нь хатаасан, эвхдэг их бага самбар байжээ.
Хүн нар ямар бичигтэй байв?
Дэлхийн үсэг тэмдэгтийн түүхээс Хүн нар Арамей бичгээс өөрийн үсэг бичгийн системийг бий болгожээ гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Харин Арамей нь тухайн үед шууд Даманскаас (Сири-ээс) орж ирэв үү? Эсвэл эхэлж Энэтхэг очиж Кхароштхи-ээс брахми бичиг болон Хүннү нарт дамжиж ирэв үү?
Ойрхи Дорнодоос (Сири, Персээс) шууд ирсэн гэсэн хувилбарыг нягталж үзэцгээе!
Хүн гүрэн газар нутгаар Арамей хэл, бичигтэй Персүүдтэй хилэлж байв. Хүн гүрэн нь Хан төр, Перс хоёрын дунд дахь худалдааны замыг хянаж байв. Энэ утгаарай Арамей бичиг Хүн гүрний үед Хүн төрийн бичиг болжээ гэх бүрэн үндэслэлтэй. Өөр нэг баталгаа нь Хүн гүрнээс салж явсан өнөөгийн Хунгур буюу Унгар нь өнөөг хүртэл өөрсдийгөө хүн бичигтэй түмэн гэнэ. Эртний унгар тэмдэгт.
Унгарууд энэ өдгөө эх бичгээ иймэрхүү хэрэглэж байна:
Эх бичиг судлаач хүний хувьд уг бичиг Арамей ултай бичиг гэдгийг хараад танив. Манай бичигтэй ижил бичигтэй үсэг байна. Дуудлага нь ижил үү, үгүй юу гэдгийг тогтоож амжаагүй байна. Гийгүүлэгч ултай бичиг мааньТүрэг, Уйгур төрийн үед хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байв. Уг хүн бичиг нь Түрэг төр, Уйгур төрийг үүсэхээс олон зууны өмнө үүсжээ.
Энэтхэгээр дамжин ирсэн гэсэн хувилбарыг нягталж үзэцгээе!
Хүн төр Энэтхэг улстай газар нутгаар хилэлж байсангүй. Хоорондоо худалдаа наймаа шууд хийж байсангүй. Энэтхэгээс Хүн төрд Буддын шашин нэвтрэх бүрэн боломжтой. Буддын шашныг дагаж брахми бичиг Хүн төрд нэвтрэх магадалтай. Хүн төр Тэнгэр “итдэг” байв уу, Буддын шашныг санскрит хэлээр авсан байв уу гэдгийг оршуулагын зан үйлээр тогтооно. Түүхэн тэмдэглэлд: “Талийгаачийг оршуулахдаа гадуур, дотуур авсанд хийж, алт, мөнгө, хувцас хунарыг нь түүнд хийнэ. Мод босгож гашуудлын хувцас өмсөхгүй. Ахлагч нь оочихоор түүнтэй хамт үйлчлэгч нар, татвар эмсийг оршуулна, тоо нь хэдэн зуугаас мянга хүрнэ” гэжээ. Оршуулагын зан үйлээс нь дүгнэхэд Хүн нар чандарлах үйл хийдэггүй байсан нь Буддын шашин Хүн гүрэнд нэвтрээгүй байсны нотолгоо (хожим Түрэг төрийн үед VI зууны дундуур түрэг Та Буо хаан Чи улсаас Буддын шашин нэвтрүүлсэнээр чандарлах болов. Сүнсийн биеэс нь хурдан салгахын тулд ийм үйл хийдэг). Үүнээс гадна уг эх сурвалжид Хүн нар Тэнгэр тахидаг тухайн баримт байна. Брахми бичиг Өтүгэнд хожим орж иржээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Хүйс толгойн бичээсийн тухай хэдэн үг:
Уг бичгийг Туркийн судлаач Мехмед Өлмез, санскрит судлаач Дитер Мауэ, бичиг тайлагч Александр Вовин, түүхч Этьен де ла Вейсьере нар судалж тодорхой үр дүнд хүрэв. Мануус тэдний ажлыг ажиглаж байгаа. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ брахми тэмдэгт рүү судалгаагаа оруулаагүй байгаа ч А.Вовины өөрийнх нь хийсэн морфологийн задаргааны давуу сул талыг мануус сайн мэдэж байгаа. Нодлин зун А.Вовин монголд ирэхэд мань байсангүй. Харийн хүмүүс манай бичиг үсгийг судлах нь сайн үйл. Харийхнаар өөрсдийн өвгийн бичээсийг тайлуулна гэдэг нь мануусын хувьд шившиг. Харийхнаар эхсийн сургаалиа судлуулчаад, судалсан харийхныгаа дэлхийн эрдэмтэд гээн өгүүлж буй монгол эрдэмтэн шившгийн дээд шившиг. Энэ өдгөө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Түүх археолгийн хүрээлэнд уг бичгийг судлах түвшинд хүрсэн ганц ч хүн байхгүй. Өөрсдөө судлах ёстой гэсэн ухамсар суусан хүн тэнд байхгүй байна. Александр Вовин техник ажил хийж буй нэгэн нь. Харин түүхч Этьен де ла Вейсьере өгүлэрүн: “The Brahmi part of the Bugut inscription in memory of the Turkish qagan Tatpar, dated 582, at about 170 km as the crow flies to the west from Huis Tolgoi. After that only Sogdian and Runic script were used”. Хөрвүүлэг: Брахми нь Хүйс толгой-гоос агаарын замаар 170 км барууншаа орших Түрэг Татпар хаанд (582 он) зориулсан Бугут-ын бичээсийн хэсэг болно. Түүний дараа Согд, Руны бичиг хэргэлжээ. Энд Этьен де ла Вейсьере агуулга нь тодорхой, агуулгаар нь цаг оныг тодорхойлж болох бичээсийг өгүүлж байна. Согд бичиг нь Үсүний овгуудад хамаатай. Түүнээс Брахми бичиг манай эхсийн төрийн анхдугаар бичиг байсан тухай өгүүлээгүй болно. Этьен де ла Вейсьере өгүлэрүн:
Хөрвүүлэг: “Брахми тэмдэгт тал нутагт, V-VII зуунд, Ру ру болон эртний Түрэгийн үеэр хамгийн сүүлд сэргээгдсэн байх магадлал байхгүй гэдгийг би итгэлтэй хэлж чадна”. Түүхч Этьен де ла Вейсьере-ийн дүгнэлтээс брахми бичгийг Ру ру төрийн бичиг биш гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн тэрээр V-X зуунд брахми бичиг Таримын цөлд бурхны шашны бичиг байсан тухай өгүүлжээ. Уг Хүйс толгойн бичигт “Бодьсадва төрөх” гээн гардаг нь уг бичгийг төрийн бичиг биш шашин түгээх хүрээнд хэрэглэж байсан бичиг гэдэг дүгнэлтэнд хүргэж байна. Уг бичиг өнөөг хүртэл маш олон маргаантай зүйл агуулж байна. Хэний тухай өгүүлж байна, аль цаг үед уг бичиг хамрагдах уу, мөн Александр Вовины өөрийн сул чадамж гэх мэт олон учир агуулсан асуулт уг бичгийн сэргээлтэнд байна.
Уг бичгийг харийхнаар судлуулахын гор Түрэг, Уйгур бичээсийг харийхнаар судлуулсантай адил их байна. Тэд нутгын аялгыг эс тооцож уг бичгийг парамонгол хэлээр бичжээ гэсэн нь манай мал ахуйтны нийгэм байгууламжийг огт билирээгүйгээс гадна хэлийг хэсэгчлэх аюулд хүргэж байна. Уг бичгийг Бүрэн эрхт, анги төрт Монгол улсын эрдэмтэд судлах нь хамгийн сайн зам биш цорын ганц зам болно. Хэлнийхээ мөн чанар зүй тогтолыг мэдэж буй мануусд тэмдэгтийн өөрчлөлт бэрхшээл огт болохгүй. Хүйс толгойн бичээсийн тухай энэ удаа үгээр зогсооё.
Өнөөгийн мануусын бичиг үсгийн соёл Хүн төрөөс үүдэлтэй гэдгийг түүхэн баримтаар батлагдаж байна. Мал ахуйтны анх үсэг бичиг нь Арамей бичгийн ултай Хүн бичгийг Өтүгэнд Хүн төрөөс Уйгур төр хүртэл мянга гаруй жилийн хугацаанд хэрэглэж иржээ. X зуунд Хүн бичгийг Уйгур бичгээр сольсон нь дэвшилт үйл болжээ. Уйгур бичиг нь өнөөгийн кирил, латин бичиг шиг эгшиг, гийгүүлэгч ултай болно.
Хэл түүх цогцолхоор ухаан санаа цэгцрэнэ. Ухаан санаа цэгцэрхээр үг хэллэг сахилгажина. Энэ өдгөө манайх нь
“YII-YIII зууны руни бичээсийг монгол хэлээр байгаа эртний хүннү монгол бичиг болохыг олж тогтоон шинжлэх ухааны томоохон нээлт хийлээ хэмээн хэсэг хүмүүс сүр дуулиантайгаар хэвлэлийн бага хурал хийж, монголын телевизүүдээр цацав” гээн Болдбаатар Юндэнбат өгүүлжээ. Уг өгүүлбэрт бүгдээрэй дүн шинжилгээ хийж Болдбаатар багшаас хариу хүсье.
- 1. “VII-VIII зууны руны бичээс” гэдэг нь Европ тивийн умард хэсэгт орших арамей бичгийн улбаатай бичиг болно. Уг бичгийг “нууцлаг” буюу руны гээн европчууд хожим нэрлэжээ. Яг тийм бичиг Энэтхэгт кхаротхи гэж байв. Уг гарал нь арамей бичгээс улбаатай, дуудлага, бичиг нь өөр. Өнөөдөр Португаль бичиг, англи бичиг шиг тэс өөр. Манай хүн бичиг, Руни бичгээс бүр өөр. Тэгэхээр мануус VII-VIII зууны европын бичгийг эс өгүүлсэн болно. Болбаатар багш та цэгцтэй бодож, цэгцтэй өгүүлнэ үү!
- 2. “…монгол хэлээр байгаа” гээн та өгүүлжээ. Монгол гэдэг овогтныг Кабул хаан XII зууны эхээр Зүрчдийн Агуда Киданыг сулруулж байх үеэр бусад Шивэйчүүдээ хурааж хамаг монгол үүсэв. Бүх Шивэйг Кабул хаан хураав уу, хэсгийг нь хураав уу? Энэ тухай эх сурвалж одоогоор манууст байхгүй. Тэгэхээр яаж XII зууны эхээр үүссэн Хамаг монголын хэл 732 онд Гол тегинд босгосон хадан бичээс дэх байх вэ? Ю.Болдбаатар таньд хэлэхэд Их монгол улсын төрийн хэл уйгур, бичиг нь уйгур бичиг байсан тухай Хархоринд хоёронтой ирсэн Ата малик Жүвэйний өөрийн номондоо өгүүлсэн билээ. Уйгур төрийн хүн бичиг, Түрэг төрийн хүн бичиг ижил, хэл нь мөн ижил болно. Энд хүн хэлний тухай өгүүлж байна. Бага бичээсэнд орсон 195 үгний 95 хувийг өнөөгийн монголчууд хэрэглэж байна. Ийм өндөр үзүүлэлт хаана ч байхгүй.
- 3. “…шинжлэх ухааны томоохон нээлт хийлээ” гээн та бичжээ. Хэл, түүх нь шинжлэх ухаан биш, шууд хэлэхэд science биш. Хэрэв түүх буюу өнгөрсөн нь шинжлэх ухаан буюу science юм бол ирээдүй, өнөө цагийн хүмүүсийн амьдрал шинжлэх ухаан, ирээдүйд юу болох нь шинжлэх ухаан шиг ил тод байна. Мөн мануусын өнөөгийн амьдрал шинжлэх ухаан болох уу? Дэлхий даяр түүх, хэлний докторуудыг Ph doctor буюу философын доктор гэнэ. Түүх, хэл нь шинжлэх ухаан (science) биш нийгмийн ухаан болно. Та нарын дотор манай түүхийг харийханд худалдаж байгаа нөхдүүд уг үйлээ шинжлэх ухаан гээд хаацайлж байна. Угтаа танай Л.Болд академич төртэй улсад шоронд явах хүний нэг.
- 4. “...нээлт хийлээ” гэж та хэллээ. Ийм үг мануусын амнаас гараагүй, гарах ёсгүй. Өвөг дээдсийнхээ хэлийг сэрээснээ нээлт гэвэл өвөг дээдэс минь гомдох байх. Хүн эцэг эхийнхээ хэлийг нээлээ гэдэггүй байх аа? Сурах ёстой зүйлээ маш хожүү сэргээлээ гээн гэмшил мануусд байгаа. Бид хийх ёстой ажлаа хийсэн.
Цэгцгүй толгойноос цэгцгүй үг гарна гэдэг шиг Ю.Болдбаатар багшийн ганц өгүүлбэрт дөрвөн төрлийн алдаа байна. Багш нь мэдлэггүй байхад шав нарынх нь тухай юу хэлэх билээ? Энд, хувь хүн Ю.Болдбаатарын чадалгүй, чадалтай тухай биш, манай хэл, түүх системээрээ ялзаржээ гэдэг нь харагдаж байна.
Дүгнэлт: Хоёр мянга гаруй жилийн турш мануус үндсэн хоёр бичигтэй байжээ. Манай анх бичиг нь хүн бичиг болно. Уг бичгийг X зуун хүртэл манай өвөг дээдэс хэрэглэж байв. X-XX зуун хүртэл мянган жил уйгур бичиг хэрэглэж байв. Энэ өдгөө мануус кирил биш орос бичиг хэрэглэж байна. Энэ тухай хожим өгүүлнэ. Хүн, уйгур бичиг нь Өтүгэний үндсэн бичиг болно. Түрэг төрийн үед брахми бичиг нь шашны бичиг байжээ. Манж төрийн үед төвд бичиг нь мөн шашны бичиг байжээ. Түүхэн баримтаас халхын дээдэс уйгур, уйгурын дээдэс хүн болно. Өтүгэнд мануусын дээдэс Кидан тоог хоёронтой авжээ (Сяньби, Ру ру төрийн үед мөн Хамаг монгол төрийн үед). Мануус Өтүгэнээс хашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй гэдгийг мануусын түүхэн эх сурвалж болох хадан бичээс баталж байна. Стамбулын туркуудын хэл хамгийн их бохирдсон хэл болохыг хадан бичээс баталж байна. Киркыз, хасаг хэл нь бохирдсон хэл болохыг мөн уг бичээс баталж байна.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Fb: Sergelen International Expedition