Цаг уурын байгууллага 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас 22-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар 16, 19-нд ихэнх нутгаар салхи түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 19, 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 16, 17, 21-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас, цас орно. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 17, 19-22-нд сэрүүснэ
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 19-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөндөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17, 20-22-нд сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16, 17-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.