Венесуэлийн хууль сахиулагчид өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр бараг 900 хүн баривчилсан тухай “Венесуэлийн Эрүүгийн нээлттэй хүрээлэн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Альфредо Ромеро “Union Radio” радиогийн нэвтрүүлгээр мэдээлжээ. “Энэ сарын 21-с 27-ны өдрүүдийн хооронд 896 хүн саатуулагдсныг бид бүртгэж авлаа. Энд зөвхөн жирийн жагсагчдийн төдийгүй Засгийн газрын эсрэг үзэл бодолтой цэргийнхний тухай ч яригдаж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний ярьснаар бол “51 насанд хүрээгүй иргэд” одоо болтол суллагдаагүй байгаа аж. Венесуэль улсад нийт 973 улс төрийн хоригдол байдаг бөгөөд НҮБ-ын Комиссарын удирдах газрын өгөгдэхүүнээр энэ сарын 22-с эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тус улсад 40 шахам хүн амиа алдсан аж.