Их Британийн парламент “Brexit”-ын асуудал дээр ямар нэгэн шинэ шийдэл олж чадаагүй бөгөөд тус улсыг Европын холбооноос гарах гэрээний талаар Брюселтай шинэ хэлэлцээр хийх зааварчилгааг Ерөнхий сайд Тереза Мэйд өгчээ. Европын холбоо энэ асуудлаар дахин хэлэлцээр хийхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.
Мягмар гаригт Нийтийн танхим тус гэрээний долоон заалт дээр санал хурааж, тунхагийн чанартай нэг засварыг баталж мөн “Ирландын даатгалын сонголт”-ын тухай заалтыг шинэ бичвэрт оруулахыг Европын холбоотой тохирохыг ерөнхий сайдад үүрэгдсэн хоёр л зүйл дээр санал нэгджээ. Умард Ирландын Европын холбооны гаалийн нэгдэлд үлдэж болохыг заасан дээрх “даатгалын сонголт” Лондонгийн олон улс төрчдийн санаанд нийцэхгүй байгаа аж. Чухамхүү энэ заалт Нийтийн танхим олонхийн саналаар “Brexit”-ын гэрээг хүлээж аваагүйн шалтгаан болсон аж. “Парламентын гаргасан эл мантадаар бид одоо Европын холбооноос гарах гэрээний бичвэрт хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх өөрчлөлтүүд оруулахыг эрэлхийлэх болно” гэж Тереза Мэй санал хураалтын дараа хэлсэн байна. Гэсэн хэдий ч Европын холбооны төлөөлөгчид Английн Засгийн газраас тогтоосон хүрээнд өөр зүйл санал болгож чадахгүй бөгөөд хэлэлцээрийг сэргээх бодолгүй байгаагаа нэг биш удаа давтсан аж.
Хоёр долоо хоногийн дараа Нийтийн танхим эл гэрээний төслийн тухай хоёр дахь санал хураалт явуулахаар төлөвлөжээ. Тереза Мэйн Засгийн газар энэ болтол нэг бол Европын холбоо бууж өгнө эсвэл дарламентын зарим гишүүд байр сууриа өөрчлөнө хэмээн найдаж байгаа аж. Гэрээний дагуу Британи улс европын холбооноос гарахад ердөө 2 сар үлдсэн байна.