Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлиб болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд 2018 онд эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, Засгийн газрын өр бууран, зээлжих зэрэглэл нэмэгдэж эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг онцолж, 2019 оны эдийн засгийн төлөв байдлын талаар санал солилцлоо.