АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны хоёр дахь уулзалт Вьетнмад болно гэж «Коммерсантъ» сонин энэ сарын 28-ны дугаартаа баталгаатай эх сурвалжаа дурьдан мэдээлжээ. Хоёр улсын тэргүүн нар эрэх сард Вьетнамын Данаге хотод болох аж. Харин уулзалтын товыг тодруулаагүй байна. Энэ сарын эхээр гарч эхэлсэн мэдээллүүдээс үзвэл Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Ханойд болж магадгүй талаар бичиж байжээ. Үүнээс гадна Индонез, Монгол, Америкийн Хавай муж, Өмнөд болон Умард Солонгосын хийлийн зурвас дахь Пханмунджом боомт зэрэг газрууд ч дурдагсан байна. Хоёр тэргүүний анхны уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон бөгөөд уг уулзалтын дүнд БНАСАУ цөмийн зөсгийн туршилтаа бүрэн зогсоох, үүний хариуд АНУ Пхеньянд аюулгүйн баталагаа гаргаж өгөх хамтын тунхаг баталсан аж.