АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгч Нэнси Пелосийн урилгыг хүлээн аван ирэх сарын 5- нд Конгрессын хоёр танхимд "Улс орны нөхцөл байдал"-ын тухай ярих болсон талаар Цагаан ордон мэдээлжээ. Ерөнхийлөгч “Хүндэт төлөөлөгчдийн танхимын дарга танд "Улс орны нөхцөл байдал"-ын тухай яриг маань сонсохоор хоёдугаар сарын 5-нд Конгрессын танхимд урьсанд баярлалаа. Энэ үйл ажиллагаанд оролцох нь миний хувьд нэр төрийг хэрэг” гэж цохон тэмдэглээд “Бидэнд та бүгдэд хэлж ярих гайхамшигтай зүйлүүд байхаас гадна шийдвэрлэх олон асуудал ч хүлээж байна. Тантай 2-р сарын 5-нд уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж ирэх уулзалтыг онцолсон байна.
Эхэндээ Ерөнхийлөгч Трамп Конгресст энэ сарын 29-нд үг хэлэхээр төлөвлөгдсөн ч хатагтай Пелоси улсын байгууллагуудын ажлыг хэсэгчлэн зогсоосных нь төлөө төрийн тэгүүний Конгресст үг хэлэх эрхийг татгалзсан байна. АНУ-ын ерөнхийлөгчид улс орны нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл, дотоодын болон гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор жил болгон Конгрессын танхимд үг хэлдэг аж. Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагын өмнө үг хэлэх уламжлал АНУ-д 1790 оноос бий болжээ. Үүнийг тус улсын анхны тэргүүн Жорж Вашингтон санаачилсан аж. Америкийн түүхчдийн үзэж буйгаар Трамп, Пелоси хоёрын хоорондох төрийн тэргүүнийг үг хэлэх тухай маргаан цаашлаад урилыг цуцалсан явдал урьд өмнө гарч байгаагүй тохиолдол гэнэ. 1986 онд Ерөнхийлөгч Рональд Рейган сансарын Challenger хөлөг сүйрсэнтэй холбогдуулан Конгрессын танхимд үг хэлэхээ хойшлуулж байсан ганц тохиолдол байдаг аж.