ВенесуэлиН улс төрийн нөхцөл байдал дэлхийн улс орнуудыг талцахад хүргээд байна. Энэ сарын 26-нд Франц, Герман болон Испани улс Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог найман хоногийн дотор дахин “чөлөөтэй, нээлттэй, ардчилсан” сонгуулийг явуулахгүй бол сөрөг хүчний удирдагч Хуана Гуайдог тус улсын тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн нэг ёсны тулган шаардсан мэдэгдэл хийсэн аж. Нэг хоногийн дараа уг шаардлагыг Их Британи улс дэмжсэн байна. Венесуэлийн Ерөнхийлөгч эл шаардлагыг эсэргүүцэж буйгаа CNN телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байна.“ Манай улс тусгаар тогтноод 200 жил болж байгаа түүхийг Ероп одоо болтол үл ойшоосоор байна. Бидэнд тулган шаардах эрх хэнд ч байхгүй. Европын удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хэлсэн үг болгоныг хүлээн авч байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн тэрбээр Венесуэл улсын дотоод хэрэгт гаднаас оролцох гэсэн оролдлого 20 жил үргэлжилж байгаа бөгөөд тэр дундаа Вашингтоны зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт хэрээс хэтэрч байгааг онцолжээ. Ням гаригт буюу 27-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Венесуэлийн төлөөлөгч уг тулган шаардлагыг албан ёсоор эсэргүүцсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Вашингтоны тавьсан саналын дагуу Венесуэл дэх нөхцөл байдлыг тухай ээлжит бус чуулганаа хийж буй аж. АНУ Хуан Гуайдогийн тэргүүлсэн Венесуэлийн парламентыг дэмжихийг уриалсныг тус зөвлөлийн 15 оролцогч орны 9 нь дэмжсэн байна. ОХУ, БНХАУ, ӨАБНУ, Гвеней зэрэг улс эсрэг байр сууриа илэрхийлжээ.
Тус хуралдаан дээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майз Помпео “Өмнөх Мадурогийн дэглэм (АНУ дахин сонгогдсон Мадурог хүлээн зөвшөөрөөгүй учраас ийнхүү хэлж) он удаан жилээр ард түмнээ дарамтлан , сая сая венесуэлчуудыг эх орноо орхин дүрвэхэд хүргэсэн билээ. Энэ эмэгнэлийг Ерөнхийлөгч асан Мадуро бүрэн хариуцах ёстой” гэжээ. Харин Оросын тал АНУ-г Венесуэльд төрийн эргэлт гаргах оролдлого хийсэн гэдэгт шууд буруутган Каракасийн хэрэгт гадны оролцооны тухай асуудлыг хэлэцэхийг Аюулгүйн зөвлөлд санал тавьжээ. ОХУ-ын төлөөлөгч Василий Небензя “Венесуэлд болж буй үйл явдал дэлхийн аюулгүй байдал энхтайванд аюул учруулж байгааг олж харахгүй байна” гэж хэлжээ.
АНУ Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжих нууц төлөвлөгөө хэдэн долоо хоног боловсруулсан тухай “The Wall Street Journal” сонин энэ сарын 23-ны дуугартаа нийтэлжээ. Нийтлэлд бичсэнээр бол Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пенс эн сарын 23-нд шилжих шөнө Венесуэлийн парламентын дарга Хуан Гуайдотой утсаар ярин үндсэн хуулиа ашиглан засгийн эрхийг Мадурогоос өөртөө шилжүүлвэл Вашигтон түүнийг дэмжихээ амласан байна. Маргааш нь олон нийтийн эсэргүүулийн жагсаалын үеэр хуан Гуайдо өөрийгөө Венесэлийн түр Ерөнхийлөгчөөр зарлан Мадурог огцорохыг шаардсан аж. Мадуро үүнийг АНУ-ын явуулгаар хийгдэж буй төрийн эргэлт хэмээн үзжээ.
Гуайдог АНУ, Аргентин, Канад, Израиль, Европын том гүрнүүд дэмжиж байгаа бол ОХУ, Хятад, Турк, Белорусс, ӨАБНУ зэгэр орнууд Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн үзэж буй аж.