Туркийн Ерөнхийлөгч Режап Тайип Эрдоган нэг өдрийн айлчлалаар ОХУ-д хүрэлцэн ирсэн тухай “ТАСС” агентлаг эх сурвалжийг урьдан мэдээлжээ. Москвад Турк Улсын тэргүүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээж авах аж. Режап Тайип Эрдоганыг Туркийн Гадаад хэргийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд, Үндэсний тагнуулын газрын дарга зэрэг тус улсын бусад төрийн байгууллагуудын удирдлагууд дагалдаж яваа аж. Өмнө нь Кремлийн мэдээлснээр Путин Эрдоган хоёрын анхаарлын төвд Сирийн умард муж Идлиб дах нөхцөл байдал байх ажээ.