УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хамгийн түрүүнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд өчигдөр олон нийтийн сүлжээгээр их тархсан Ж.Батзандан гишүүний хэлсэн үгэнд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сүхбаатарын талбайд болсон суултад Сүхбаатар аймгийн харъяат 50 гаруй хүн оролцсон. Энэ үеэр нутгийн өвгөд наадах чинь манай нутгийн хүргэн байгаа юм. Чи наадахдаа сайн хэлээдэх гээд намайг явуулсан. Тэрийг дамжуулсан боловч нэлээд уурлуулчих шиг болсон. Нутгийн өвгөдүүдэд сална гэж байна гэдгийг нь хэллээ. Албан тушаалаасаа болоод авгай хүүхдээсээ салаад яах вэ гэж байна. Өнгөрсөн жилийн чуулганаар нэг хүн "Цааш нь ярих уу яах уу" гэж нэлээд айлгасан. Энэ жил бас нэг хүн салах уу байх уу гэж айлгаж байх шиг байна. Битгий салаарай, та.
УИХ-ын дарга М.Энхболд: Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна гэхээр чинь "Тэгээд би яах юм бэ. Эхнэрээсээ салах юм уу" л гэж хариулсан. Тэгсэн өнөөдөр намайг эхнэрээсээ сална гэсэн. Нутгийн олон түмэн маань битгий салаарай гэсэн болгож ярих юм. Ингэж гуйвуулж, мушгихын тулд микрофон битгий ашиглаж бай. Та Сүхбаатар аймагт хэдэн удаа очиж үзсэн бэ. Тэндээс нэр дэвшиж үзсэн юм уу? Та Улаанбаатар орчмоор л амиа аргацаагаад явдаг биз дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна.
Таны аливаа зүйлээс зугтаадаг гэдэг чинь үнэн шүү дээ. Өчигдрийнхөө ярьсан зүйлээс хүртэл зугтаах гээд ийм зүйл яриад байх юм. Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугтаасан. 2018 онд таныг шүүхэд өгөхөд өөрийнхөө амьдарч байсан хаягнаас зугтаачихсан л байсан. Юм юмыг эхлүүлдэг. Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль. Арай дэндүү дээрэлхэж байгаа шүү Ж.Батзандан гуай" гэлээ.