УИХ-ын чуулганаар Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын есөн гишүүнийн өргөн мэдүүлсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий "Түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ. Асуудлыг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү санал хураалт явуулснаар Түр хороо байгуулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэнгүй.