Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.
Харин байнгын хороо өнөөдөр орой 18.00 цагаас хуралдаж, хэрэв батлагдсан тохиолдолд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.