Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдэл бусад гишүүдийн шүүмжлэлд өртөв.
Тэрбээр хэлэхдээ "Ёс зүй хөнжсөн улс оронд парламентын дарга саналаараа чөлөөлөгддөг. Хууль баталж байж, 40 гишүүний гарын үсгийг цуглуулж байж огцруулдаг асуудал бол Монголын улс төр дампуурсны илэрхийлэл. Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгал, өөрчлөлтийн эрин үед зогсож байна. Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан.Тухайн үед ард түмэн буутай, морьтойгоо давхиж очоод хөөж явуулсан. 1990 онд Улс төрийн товчоог буулгахад хууль гаргаагүй. Сүхбаатарын талбайг 100 мянган хүн жагсаж байгаад Улс төрийн товчоог буулгасан. Румынд Чаушескуг буулгахад хууль гаргаагүй. Ард түмэн нь эхнэртэй нь буудаж алаад буулгаж байсан. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм. Гэхдээ Монголын ард түмэн тайван, амгалан ард түмэн учраас энэ том өөрчлөлтийн тайван замаар хийе гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачилсан юм. Энэ хуулийг яаралтай батлаад явуулах нь зүйтэй." гэлээ