Нэр бүхий иргэд Цэцэд хандаж "“Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн Сонгуулийн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж, өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ. Уг асуудлыг маргааш буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.