УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
"Нэгдүгээрт, Австрали, Тайланд, БНСУ-д суух элчин сайдыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа тул Г.Тэнгэр, Н.Чингүндарь, Б.Хурц нарыг эргүүлэн татах нь зүйтэй гэсэн санал тавьсан. Үүнийг бүлгийн гишүүд дэмжиж, эдгээр элчин сайдтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Хоёрдугаарт, өнөөдөр үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал солилцох хэлбэрээр ярилцсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах олон түүний дагалдах хуулийн төслүүдийг хэзээ хэлэлцэх талаар санал солилцлоо. Үүний үр дүнд энэ долоо хоногт яаралтай батлах нь зүйтэй гэж үзээд пүрэв гарагт анхны хэлэлцүүлгийг хийгээд, баасан гарагт эцсийн хэлэлцүүлгийг хийхийг тогтлоо" гэлээ.