Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Б.Чимидийн нэрэмжит шагналыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ.