МАНАН дэглэмийг эсэргүүцсэн хоёр дахь жагсаал өнгөрөгч пүрэв гарагт болсон. УИХ-ын дарга М.Энхболд өөрийн саналаар албан тушаалаасаа огцрохгүй гэсэн учраас 250 орчим жагсагч Төв талбай дээр 30 гэр барьж, суулт хийсэн. Харин өнөөдрийн байдлаар суултад оролцогчдыг буулгаад, өдрийн цагаар суулт хийж байгаагаа мэдэгдлээ.
Мөн иргэдийн гарын үсэг цуглуулж байгаа юм байна.