Өнөөдөр буюу бямба гаргийн өглөө Парис хотын Рю-де-Тревиз гудамжинд хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн долгионд ойр орчмын барилга байшингуудын шил цонхнууд хагарч гал түймэр гарсан байна.Францын эрх баригчдын өгсөн мэдээллээр хоёр гал сөнөөгч амь үрэгдэж, 47 хүн их бага хэмжээгээр гэмтэл авснаас 10 хүний биеийн байдал одоогоор хүнд байгаа аж.
Цагдаагийн байгууллага болсон үйл явдлыг шалгаж эхэлсэн бөгөөд эхний дүгнэлтээр дэлбэрэлт хий алдсаны улмаас болсон байж болзошгүй аж. Дэлбэрэлт Рю-де-Тревиз гудамжинд байдаг талх, нарийн боовны дэлгүүр гарсан бөгөөд тухайн үед дэлгүүр хаалттай байжээ. Гал сөнөөгчид тус дэлгүүрт хий алдаж байгааг мэдээд эвдрэлийг арилгахаар очтол дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт Парис хотыг түвээгээд байгаа “шар хантаазтангуудын” эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоогүй гэдгийг Францын хууль сахиулагчид баталжээ.